БООЛТОД ГАЙК АМСАХГҮЙ БАЙНА УУ? АСУУДАЛГҮЙ...

Хуваалцах Хуваалцах
Огноо : 1 жил, 3 сар өмнө Үзсэн : 66

Боолтод гайк амсахгүй байна уу? Тэгвэл механикийн салбарт цоо шинэхэн бүтээлийг UNIBURR компани танилцууллаа. Энэхүү шинэ багаж нь үйлдвэрлэлд нэвтэрснээс гэмтсэн боолтны асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болж байгаа билээ.

Тус багажийг хэрэглэснээр боолт, гайкыг түргэн хугацаанд боож, цаг болон мөнгө хэмнэх боломжийг олгоно. Төмөр, хөнгөн цагаан, мод, пластик, зэс, гууль зэрэг материалтай зүйлсийг гэмтээхгүйгээр ашиглах нь яах аргагүй давуу тал болж байгаа юм.

Мөн хэрэглэхэд тун хялбархан бүтэцтэй, чанартай материалтай учраас урт удаан хугацаанд ашиглах боломжийг олгож байна. Ингээд бичлэгтэй танилцая.